cash 4 cars /

P2015-05-18 -


”Ардын төрийн наадмын 11 түрүү, 8 айраг” " "Түүх өгүүлсэн гэрэл зураг" цувралынхаа энэ удаагийн дугаараар Ардын төрийн их баяр наадмын 11 түрүү, 8 айргийг хувааж хүртсэн, ХХ зууны нэрт хурдан 4 азарганы гэрэл зургийг хүргэж байна. 1. Буденныйгийн нэгдүгээр үеийн эрлийз, Морин тойруулгын алдарт Тогоруу халтар азарга. Тогоруу халтар нь улсын их баяр наадамд 3 түрүүлж, 1 айрагдсан билээ. Тодруулбал 1979 оны АХ-ын 58 жилийн ойгоор зургаан настай хавчиг азарга түрүүлж, 1980 оны АХ-ын 59 жилийн ойгоор долоон настайдаа айргийн гуравт хурдалсан билээ. Улмаар 1983, 1984 оны АХ-ын 62, 63 жилийн ойн наадмаар тус тус түрүүлсэн юм. 2. Морин тойруулгын домогт хурдан хүлгүүдийн нэг Солонго цавьдар халзан азарга. Төрийн их баяр наадамд бага болон нийлсэн хойноо гурав түрүүлж, дөрөв айрагдсан хурдан ажнай билээ. Тухайлбал 1981 оны АХ-ын түүхт 60 жилийн ойгоор шүдлэн насандаа анх түрүүлж гараагаа эхэлсэн бол хязаалан насандаа аман хүзүүдэж, соёолондоо айргийн дөрөвт хурдалжээ. Азарга болоод 1985 оны АХ-ын 64 жилийн ойгоор түрүүлж, 1986 онд айргийн дөрөв, 1987 онд түрүү, 1988 онд айргийн гуравт тус тус хурдалсан гайхам амжилтыг үзүүлсэн юм. 3. Тойруулгын их салхины төл Алтан гадас. Тогоруу халтартай нэгэн үед уралдаж байсан нэрт хурдан азарга бөгөөд 1980 оны АХ-ын 59 жилийн ойгоор зургаан настай хавчиг азарга түрүүлж, 1984, 1985 онуудад тус тус айргийн дөрөвт хурдалсан. 4. Төв аймгийн Баянцагаан сумын МУАУяач М.Тожилын унаган адуу буюу Баянцагааны МУАУяач М.Данзаннямын Ажнай хүрэн азарга. Тожил гуай Дархан аварга Ж.Мөнхбатад бэлгэнд өгч, 1980 оны АХ-ын 59 жилийн ойгоор соёолон насанд нь Данзанням гуай уяж улсад түрүүлгэсэн. Үүнээс хойш Данзанням гуай худалдаж аваад 1985 оны АХ-ын 64 жилийн ойгоор айргийн гуравт хурдлуулж, 1986, 1988, 1989 онуудад дараалан түрүүлгэж, ХХ зууны эрхэм хурдан хүлгүүдийн нэг болгосон билээ.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax